Бээжингийн Их СургуулийнМонгол Оюутны Холбоо

2026–2027 оны хичээлийн жил

Шинэ оюутны гарын авлага

Ирэхээсээ өмнө юу бэлдэх, ирсний дараа ямар дарааллаар бүртгүүлэх, Бээжинд хэрхэн амьдрах — нэг дор.

Та аль хэдийн Холбооны гишүүн

Бээжингийн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын иргэн оюутан бүр Үндсэн дүрмийн 8-р зүйлийн дагуу Холбооны гишүүн. Тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй — хэрэгтэй үед бидэнд хандаарай.

Ирэхээс өмнө

Юу бэлдэх вэ

  • Бичиг баримт

    Паспорт, виз, элсэлтийн урилга, JW201/JW202, цээж зураг, дотуур байрны захиалга. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбар, дипломын эх хувийг заавал авч ирнэ.

  • Мөнгө

    Бага хэмжээний бэлэн мөнгө (¥20,000-аас доош), олон улсын карт (UnionPay, Visa), яаралтай үед хэрэглэх нөөц.

  • Виз

    consular.mfa.gov.cn/VISA хаягаар цахимаар бүртгүүлж, дараа нь Элчин сайдын яамны зааврыг дагана.

  • VPN

    Монгол Улсын хилээр гарахаасаа өмнө суулгаж, ажиллаж байгааг шалгаарай. Instagram, Facebook, YouTube, Gmail зэрэг нь Хятадад VPN-гүйгээр ажиллахгүй.

  • Апп

    WeChat, Alipay, Amap (高德地图), Didi, 12306 болон сургуулийн албан ёсны PKU апп. Ирснийхээ дараа аппуудын хятад хувилбарыг ашиглаж эхлээрэй.

  • Нүүр таниулах

    Кампус руу нүүрээ уншуулж нэвтэрдэг. PKU аппад нэвтэрч, апп дотроо нүүрээ бүртгүүлнэ.

  • Дүрмийн шалгалт

    Зөвхөн бакалаврын оюутнууд. Хятад хэлээр авдаг бөгөөд 90%-иас дээш авч тэнцэх хүртлээ давтан өгнө.

Анхаарах зүйлс

  • Онгоцонд тамхи татахгүйУтаат болон электрон тамхи хоёулаа хориотой. Торгууль, эрүүгийн хариуцлага, нислэгийн хориг хүртэл авдаг.
  • Дрон авчрахгүйХятадад дрон нисгэх нь бүсийн хязгаарлалт, бүртгэлтэй. Шаардлагагүй бол авчрахгүй байхыг хүсье.
  • Мансууруулах бодисХадгалах, худалдах нь олон жилийн хорих, бүх насаар хорих, хүнд тохиолдолд цаазаар авах ял хүртэл оноогддог.
  • Танихгүй хүний ачааБусдын ачаа, эд зүйл, бичиг баримтыг өөрийн нэр дээр авч явахгүй. Ачаандаа байгаа бүх зүйлийг та өөрөө хариуцна.
  • Зөвшөөрөлгүй ажилОюутны визээр цалинтай ажил, цалинтай дадлага, бизнес хийх нь хууль бус. Торгууль, виз цуцлах, албадан буцаах хүртэл арга хэмжээ авдаг. Кампус доторх ажлын талаар эхлээд сургуулиасаа асуугаарай.
  • ЗалиланУтсанд ирсэн баталгаажуулах кодоо хэнд ч бүү өг. Юань солих, зуучлах гэсэн найдваргүй үйлчилгээнээс болгоомжил.
Ирсний дараа

Эхний долоо хоногуудад, дарааллаараа

Хоёр хугацааг хэзээ ч бүү мартаарай: цагдаагийн бүртгэл 24 цагт, оршин суух зөвшөөрөл 30 хоногт.

  1. Онгоцны буудлаасТакси болон метро доорх хүснэгтэд. Такси дуудахдаа аппын «E-Hailing» хэсгийг ашиглавал хямд.
  2. Цагдаагийн бүртгэл24 цагтХилээр орсноос хойш 24 цагийн дотор. Дотуур байр, зочид буудал автоматаар бүртгэнэ. Хоцорвол өдөр бүр торгууль бодогдож, албадан буцаах хүртэл арга хэмжээ авч болно.
  3. Сургуулийн бүртгэлNew Sun Student Center (北京大学新太阳学生中心). Сургалтын төлбөр төлсөн баримт, эрүүл мэндийн даатгал, диплом, дүнгийн хуулбар, элсэлтийн захиа (эх хувь), паспортоо авч очно. Огноог сургуулийн имэйлээс шалгаарай. Оюутны үнэмлэхийг энэ өдөр олгоно.
  4. Тэнхимийн бүртгэлСургуулийн бүртгэлийн дараа. Тэнхим бүр өөр өдөр, өөр шаардлагатай — имэйлээ шалгаарай.
  5. Эмчийн үзлэгОршин суух зөвшөөрөлд заавал хэрэгтэй. 北京市国际旅行卫生保健中心-д, ойролцоогоор ¥400–600. Сургууль бүртгэлийн өдөр нэгдсэн журмаар хүргэдэг тул хариуцсан багшаасаа асуугаарай.
  6. Эрүүл мэндийн даатгалОршин суух зөвшөөрөлд заавал хэрэгтэй. Жилд ойролцоогоор ¥800, lxbx.net хаягаар авна.
  7. Утасны дугаарДугааргүй бол банкны данс нээж чадахгүй. Кампус дотор болон дотуур байрны гадна China Mobile, China Unicom байдаг. Паспортоо авч очно. Оюутны 2 жилийн багц ойролцоогоор ¥500–600.
  8. Банкны дансПаспорт, виз, утасны дугаар, элсэлтийн урилга, JW201/202, 48×33 мм цээж зураг, эмчийн үзлэгийн хариу. Ойролцоогоор ¥50–100. Дараа нь WeChat, Alipay-даа холбоно. Бусдын картыг өөрийн WeChat, Alipay-д бүү холбо.
  9. Оршин суух зөвшөөрөл30 хоногтX1/X2 визээр ирсэн бол хилээр орсноос хойш 30 хоногийн дотор визээ оршин суух зөвшөөрлөөр солино. Доорх хүснэгтээс хэрхэн бүртгүүлэхээ сонгоорой.

Онгоцны буудлаас Бээжингийн Их Сургууль хүртэл

ХаанаасТаксиМетро
Нийслэлийн нисэх онгоцны буудал (Capital)¥100–130¥40 · Capital Express → Line 10 → Line 4
Дашин нисэх онгоцны буудал (Daxing)¥180–230¥30 · Daxing Express → Line 19 → Line 4
Бээжин галт тэрэгний буудал (Beijing Station)¥50–60¥5 · Line 2 → Line 4

Таксиар 北京大学中关新园 хүртэл, метрогоор 北京大学东门站 буудал хүртэл.

Оршин суух зөвшөөрөл: гурван арга

  • Өөрөө

    Ойролцоогоор ¥400. 北京市公安局海淀分局外国人出入境服务大厅, 09:00–17:00. zwfw.gaj.beijing.gov.cn/rp хаягаар урьдчилан цаг авна.

  • Холбоогоор

    Ойролцоогоор ¥500.

  • Сургуулиар

    Ойролцоогоор ¥600. Удаж магадгүй.

  • Материал

    Паспорт, JW201/202, элсэлтийн захиа, эмчийн үзлэгийн хариу, сургуулийн тамгатай виз мэдүүлгийн маягт, оршин суух тодорхойлолт (住宿登记表 — дотуур байранд бол 1-р байрнаас, хувиараа бол цагдаагийн хэсгээс), 48×33 мм цээж зураг.

Байр, төлбөр

  • Дотуур байр

    Хэлний бэлтгэлийн оюутнуудад сургууль 4 хүний өрөө бэлддэг. Бакалавр болон түүнээс дээш түвшинд нөөц хязгаартай тул studyatpku.com → «Dormitory Reservation»-оор эрт захиалаарай. Утас: +86 10 6275 2258, +86 10 6275 7636, имэйл: mzgxy805@pku.edu.cn.

  • Сургалтын төлбөр

    studyatpku.com хаягаар урьдчилан төлөхийг зөвлөнө. Монгол төгрөгийн данснаас их дүн шууд төлөхөд банкны хязгаар саад болдог.

Бакалаврын оюутнуудад

Хичээл, шалгалт, биеийн тамир

  • Хичээл сонголт

    elective.pku.edu.cn дээр. Урьдчилсан сонголт 7-р сард эхэлж, нэмэх, хасах хэд хэдэн үе 9-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Кредитийн шаардлага тэнхим бүрт өөр тул тэнхимийнхээ гарын авлагыг сайн уншаарай.

    Ерөнхий хичээлүүд: 专业必修课程, 专业选修课程, 公共基础课程 (англи хэл, мэдээлэл, биеийн тамир), 通识教育课, 与中国有关课程.

  • Англи хэлний түвшин

    Шинэ оюутан бүр түвшин тогтоох шалгалт өгнө. Дүнгээр A, B, C, C+ ангид хуваарилагдаж (A — анхан, C+ — ахисан), хэдэн кредит англи хэл үзэх нь тодорхойлогдоно.

  • Биеийн тамир

    Төгсөхийн тулд 4 кредит (улирал бүр 1 кредит) заавал. Жил бүр бие бялдрын сорил өгнө: BMI, уушгины багтаамж, 50 м гүйлт, байрнаасаа уртад харайлт, урагш бөхийлт, 800 м (эмэгтэй) / 1000 м (эрэгтэй), хэвлийн суулт (эмэгтэй) / турник (эрэгтэй). Сорилын дүн хичээлийн дүнгийн 10% бөгөөд 50%-иас доош бол төгсөлтөд саад болж магадгүй.

Хэлний бэлтгэлийн оюутнуудад

Хятад хэл, математик

  • Ерөнхий

    Хятад хэл, математик гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Хятад хэлний хичээл: 汉语课, 听说课, 读写课, 专业汉语. Анги хуваарилах шалгалт ямар түвшинд үзэх, хэдэн жил сурах (ихдээ 2), бакалаврт ямар мэргэжлээр элсэхэд нөлөөлнө.

  • Анги хуваарилах шалгалт

    9-р сарын эхний долоо хоногт 对外汉语学院-д, бүх оюутанд ижил материалаар. Ихэвчлэн 1–6 анги (1 — анхан, 6 — ахисан). Математикийн шалгалт мөн тэр үед болно.

  • Анги дэвших

    Эхний улирлын бүх хичээлийн дүн 90%-иас дээш, ангидаа эхний гуравт жагссан, дэвших шалгалтад тэнцсэн байх.

  • Төгсөх шалгалт

    Хичээлийн жилийн төгсгөлд. Бакалаврт үргэлжлүүлэн суралцахад маш чухал.

  • Холбооноос

    Сургалтын хэлтэс хичээлийн жилийн турш давтлага зохион байгуулдаг — хүндрэлтэй хичээлээ Сургалтын хэлтэст хэлээрэй. Хуучин номыг Холбооноос хямд авч болно.

Математикийн анги ба бакалаврын мэргэжил

  • Математик шаардахгүй

    中国语言文学系, 历史学系, 艺术学系

  • B анги дүүргэсэн байх

    Дээрхээс гадна 考古文博学院, 国际关系学院, 哲学系, 政府管理学院, 社会学院, 新闻传播学院, 法学院

  • A анги дүүргэсэн байх

    Дээрх бүгдээс гадна 数学科学学院, 物理学院, 信息科学技术学院, 工学院, 化学与分子工程学院, 生命科学学院, 地球与空间科学学院, 经济学院, 光华管理学院, 元培学院, 心理学系, 城市与环境学院, 信息管理系

Бээжинд амьдрах

Өдөр тутмын амьдрал

  • Төлбөр

    Бараг бүх зүйлийг Alipay, WeChat-аар төлнө. Бэлэн мөнгийг бүх байгууллага хуулиар хүлээн авах ёстой.

  • Тээвэр

    Метро хамгийн амар, хямд, аюулгүй — нэг удаа ¥3–7. Автобус, метроны карт 北京一卡通 эсвэл 支付宝出行. Такси: Didi, Amap. Түрээсийн дугуй: Meituan, Hello. Галт тэрэг: 12306.

  • Онлайн худалдаа

    Taobao, Dewu, Pinduoduo, Meituan. Ихэвчлэн 2–3 хоногт хүргэнэ.

  • Хоол хүргэлт

    Meituan, Taobao Shangou. Дунджаар 30 минутад.

  • Хаана юу болж байна

    大众点评 аппаас ойр орчмын газар, хоолны газрын үнэлгээ, шинэ зүйлсийг олно.

Кампус

Сургуулийн орчин

  • Кампусууд

    Нийт 7: 燕园 (төв кампус), 医学部 (Эмнэлгийн сургууль), 深圳研究生院, 昌平新校区, 大兴校区, 怀柔校区, 英国校区 (Оксфордшир).

  • Төв кампус

    Хоолны газар, номын сан, банк, эмнэлэг, супермаркет, кофе шоп, спорт заал, фитнес, усан бассейн, хэвлэлийн газар — өдөр тутмын бүх хэрэгцээ нэг дор.

  • Хоол

    Сургуулийн хоолны газрууд (食堂) өглөө, өдөр, оройд олон сонголттой. Нэг хоол дунджаар ¥5–30.

  • Ундны ус

    Кампусын бүх газарт үнэгүй. Усны савтайгаа явахад хангалттай.

  • Илгээмж

    Хаяг: 北京市海淀区中关村北大街126号北京大学中关新园 + байрны дугаар + өрөөний дугаар. Илгээмж байр бүрийн гаднах локерт ирэх бөгөөд WeChat-аар QR уншуулж авна.

  • Дотуур байр

    北京大学中关新园 (Peking University Global Village), 9 байртай. 1, 9-р байр — зочид буудал (хоногт ¥500–800), 2–4-р байр — тэтгэлэггүй оюутнууд, 5-р байр — тэтгэлэгтэй оюутнууд, 6-р байр — 亚洲青年交流中心 хөтөлбөрийн оюутнууд. 22:00 цагаас хойш оюутнаас өөр хүн, тэр дундаа гэр бүлийн гишүүн байрлах боломжгүй.

  • Гадуур түрээс

    Ихэвчлэн 押一付三: нэг сарын барьцаа дээр гурван сарын түрээсийг урьдчилж төлнө. Мөнгөө урьдчилж бэлдээрэй.

Асуулт, хариулт

Шинэ оюутнууд юу асуудаг вэ

Холбоонд заавал элсэх ёстой юу?

Бүртгүүлэх шаардлагагүй. Үндсэн дүрмийн дагуу Бээжингийн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын иргэн оюутан бүр Холбооны гишүүн.

Хятад хэл мэдэхгүй бол асуудал гарах уу?

Хэлний бэлтгэлд хэл сурахаар ирж байгаа ч кампус болон гадуур хүмүүстэй хятадаар харилцах шаардлага гарна. Ирэхээсээ өмнө өдөр тутмын үгс сурах, эсвэл орчуулгын апп ашиглахыг зөвлөж байна.

Хятад хэл сайн биш бол хичээлээ ойлгох уу?

Хэлний бэлтгэлд анхан шатны мэдлэгтэй орж ирдэг оюутан олон бий. Багш нар бүх чадлаараа ойлгуулахыг хичээдэг — битгий сэтгэлээр унаарай.

Монгол банкны картаа ашиглаж болох уу?

Тийм. Visa, Mastercard, UnionPay картыг WeChat, Alipay-д холбож ашиглана. Alipay: Me → Settings → Account & Security → Identity Information (实名认证), дараа нь Me → Bank Cards → Add Bank Card. WeChat: Me → Service → Wallet → Bank Cards → Add Card.

Сургалтын төлбөрөө яаж төлөх вэ?

studyatpku.com хаягаар урьдчилан төлөхийг зөвлөдөг. Төлж амжаагүй бол бүртгэлийн өдөр төлж болно. Картын нэг удаагийн болон өдрийн гүйлгээний хязгаарыг урьдчилан шалгаарай. Санхүүгийн асуудал гарвал хариуцсан багштайгаа холбогдоорой.

Дотуур байр олдохгүй бол яах вэ?

Бакалавр болон түүнээс дээш түвшинд дотуур байр хязгаартай. studyatpku.com → «Dormitory Reservation»-оор захиалж, олдохгүй бол хүлээлгийн жагсаалтад нэрээ өгч, түр хугацаанд гадуур байр түрээслэнэ. Хэлний бэлтгэлийн оюутнуудад сургууль 4 хүний өрөө бэлддэг.

Эмнэлэгт хэрхэн үзүүлэх вэ?

Сургуулийн эмнэлэг 24 цагаар ажилладаг, зүүн хаалганы эсрэг талд байрладаг. Оюутны үнэмлэх, даатгалаа ашиглан үйлчлүүлнэ.

Паспортоо байнга авч явах уу?

Үгүй. Гэхдээ зураг эсвэл цахим хуулбарыг утсандаа хадгалж яваарай. E-Mongolia энд хүчингүй.

Монгол жолооны үнэмлэхээ ашиглаж болох уу?

Болохгүй. Тусгай зөвшөөрөл авч, жолооны шалгалт өгөх шаардлагатай.

Бээжин аюулгүй юу?

Ерөнхийдөө аюулгүй хот. Гэхдээ бусад том хотын адил эд зүйл, мөнгө, цахим мэдээллийнхээ аюулгүй байдалд анхаараарай.

Хэлтсийн гишүүн болбол хичээлд саад болох уу?

Холбоо гишүүдийнхээ сурлагыг нэн тэргүүнд тавьдаг. Хичээлийнхээ хуваарьтай зөв зохицуулаад оролцоорой.

Холбоо надад тусалж чадах уу?

Холбоо гишүүддээ туслах зорилгоор байгуулагдсан. Эрх хэмжээнийхээ хүрээнд олон асуудлыг шийдэж чадна — учир явдлаа хэлэхээс бүү эргэлз.

Яаралтай үед

Хэнд хандах вэ

  • 110Цагдаа
  • 120Түргэн тусламж
  • 119Гал унтраах
  • 122Замын цагдаа

Эх сурвалж: Холбооны «Newcomer's Guide 2026–2027». Үнэ, хугацаа, журам өөрчлөгдөж болох тул сургуулийн албан ёсны зааврыг баримтална уу.