Бээжингийн Их Сургуулийн Монгол Оюутны Холбоо нь Бээжингийн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын иргэн оюутнуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан оюутны байгууллага юм.
Гишүүдийн хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан туслалцааг дэмжихийн зэрэгцээ Монгол оюутнуудын эрх ашгийг хамгаалах, соёл, боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, Монголын түүх, соёл, уламжлалыг сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Бээжингийн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын иргэн бүх түвшний оюутан — хэлний бэлтгэл, бакалавр (Эмнэлгийн сургуулийг оролцуулан), магистр, доктор — Холбооны гишүүн. Тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Монгол Улсаас түр хугацаагаар суралцахаар ирсэн оюутнууд ажиглагч гишүүн байна.
Холбоо бүх үйл ажиллагаагаа Үндсэн дүрмийнхээ дагуу явуулдаг. Бүрэн эхийг хэн ч уншиж, татаж авах боломжтой.