Бээжингийн Их СургуулийнМонгол Оюутны Холбоо

Peking University · 北京大学

Бээжингийн Их СургуулийнМонгол Оюутны Холбоо

Бээжингийн Их Сургуульд суралцаж буй Монгол оюутнуудыг нэгтгэж, бие биедээ туслан, эх орныхоо түүх, соёлыг түгээдэг сайн дурын байгууллага.

Шинэ оюутанд

Бээжинд шинээр ирсэн бол

Та аль хэдийн Холбооны гишүүн. Бүртгүүлэх шаардлагагүй. Эхний долоо хоногуудад хамгийн чухал нь эдгээр. Гацвал бидэнд бичээрэй.

  1. Цагдаагийн бүртгэл24 цагтХилээр орсноос хойш 24 цагийн дотор. Дотуур байр, зочид буудал автоматаар бүртгэдэг.
  2. Сургуулийн бүртгэлБичиг баримтаа аваад New Sun Student Center-т бүртгүүлнэ. Оюутны үнэмлэхийг энэ өдөр олгоно.
  3. Утас, банкЭхлээд хятад утасны дугаар: дугааргүй бол данс нээж чадахгүй. Дараа нь картаа WeChat, Alipay-д холбоно.
  4. Оршин суух зөвшөөрөл30 хоногтX1/X2 визээр ирсэн бол 30 хоногийн дотор авна. Үүнд эмчийн үзлэг, эрүүл мэндийн даатгал хэрэгтэй.

Журам өөрчлөгдөж болох тул Гадаад оюутны албаны зааврыг баримтална уу.

Бид юу хийдэг вэ

  • НэгдэлМонгол оюутнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжиж, эрх ашгийг нь хамгаална.
  • ДэмжлэгШинэ оюутнуудыг Бээжин болон Бээжингийн Их Сургуульд дасан зохицоход нь тусална.
  • СоёлМонголын түүх, соёл, уламжлалыг сурталчилж, эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжинэ.
Зорилго, үнэт зүйлс, бүтэц