Дэлгэрэнгүй
- Хэзээ
2027.02.15 09:00 – 17:00
“Go PKU” бол Бээжингийн Их Сургуулийн Монгол Оюутны Холбооноос Монголд зохион байгуулдаг арга хэмжээ юм. Ирээдүйд Бээжингийн Их Сургуульд суралцах сонирхолтой Монголын ахлах ангийн сурагчдад сургуулийг танилцуулах зорилготой.
Арга хэмжээний үеэр Холбооны гишүүд дараах сэдвүүдээр туршлагаасаа хуваалцдаг:
Бээжингийн Их Сургуулийн тухай
Элсэлтийн үйл явц, бэлтгэл
Тэтгэлэгт хамрагдах боломж
Оюутны амьдрал
Бид энэ арга хэмжээгээр дамжуулан Монгол сурагчдад өөрсдийн зорилгоо тодорхойлж, мөрөөдлийн сургуульдаа хүрэх замд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Нийтэлсэн: Ө. Амарсанаа · 2026 оны 11-р сарын 15