Өнгөрсөн арга хэмжээ · 2026 оны 9-р сарын 26
Их Хуралдаан 2026
Холбооны Их Хуралдаан нь нийт гишүүдийг хамарсан, Холбооны хамгийн дээд байгууллага юм.
Дэлгэрэнгүй
- Хэзээ
2026.09.26 13:00 – 17:00
- Хаана
Grand Lecture Hall, Peking University Global University Student Innovation and Entrepreneurship Center (3W хажууд).
2026 оны Их Хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, холбооны шинэ удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Их Хуралдааны үеэр шинэ удирдлага, хэлтсүүдийн бүрэлдэхүүн болон тэдгээрийн чиг үүргийг нийт гишүүдэд танилцуулж, шинэ удирдлага ажил үүргээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн өмнөх удирдлагын бүрэлдэхүүнээс шинэ удирдлагад холбогдох ажил үүрэг, баримт бичиг, үйл ажиллагааны залгамж чанарыг хангах мэдээллийг зохих журмын дагуу шилжүүлэн өгсөн болно.
Түүнчлэн Холбооны үйл ажиллагаа, зорилго, бүтэц, гишүүнчлэл болон үндсэн зарчмын талаарх танилцуулгыг хийж, шинээр болон одоо ажиллаж буй гишүүдэд Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт өглөө.
Энэ үеэр Холбооны туг, энгэрийн тэмдэг-ийг албан ёсоор танилцуулж, гишүүдэд гардуулан өгсөн нь Холбооны нэгдмэл байдал, байгууллагын бэлгэдлийг бэхжүүлэх ач холбогдол бүхий үйл явдал боллоо.
Харин Холбооны Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд шаардлагатай ирц, дэгийн нөхцөл хангагдаагүй тул уг асуудлыг тухайн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд дараагийн зохих журмын дагуу хүсэлт гарган, шаардлагатай нөхцөл хангагдсан тохиолдолд дахин хэлэлцэх хүртэл өмнөх хувилбарын Үндсэн дүрмийг хүчин төгөлдөр мөрдөхөөр шийдвэрлэв.
Ийнхүү 2026 оны Их Хуралдаанаар шинэ удирдлагын үйл ажиллагааг эхлүүлэх, өмнөх удирдлагаас ажлын залгамж чанарыг ханган шилжүүлэх, Холбооны талаарх гишүүдийн нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх, байгууллагын бэлгэдлийг албажуулах зэрэг үндсэн асуудлуудыг зохих журмын хүрээнд хэрэгжүүллээ.
Шинэ удирдлага нь Холбооны үйл ажиллагааг Үндсэн дүрэм, дотоод журам болон нийт гишүүдийн эрх ашигт нийцүүлэн үргэлжлүүлж, байгууллагын тогтвортой байдал, залгамж чанар, хариуцлагатай үйл ажиллагааг ханган ажиллана.
Ташрамд дурдахад, тус хуралдааны үеэр Хэлтсийн бүрэлдэхүүнд нэмэлтээр 5 оюутан элссэнд Холбооны зүгээс амжилт хүсэж байна.
Бээжингийн Их Сургуулийн Монгол Оюутны Холбооны Тэргүүн
Ө. Амарсанаа
Нийтэлсэн: Ө. Амарсанаа · 2026 оны 9-р сарын 25