Өнгөрсөн арга хэмжээ · 2026 оны 9-р сарын 29
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол - БНХАУ дахь Монгол Оюутнуудын Нэгдсэн Холбоо
Бээжингийн Их Сургуулийн Монгол Оюутны Холбоо болон БНХАУ дахь Монгол Оюутнуудын Нэгдсэн Холбоо хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр байгууллагын албан ёсны хамтын ажиллагааны үндсийг бүрдүүллээ.
Дэлгэрэнгүй
- Хэзээ
2026.09.29 17:00 – 18:00
- Хаана
北京大学第二教学楼514
- Зохион байгуулсан
Гадаад хэлтэс
Тус хамтын ажиллагааны гэрээ нь хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, харилцан мэдээлэл солилцох, оюутны эрх ашиг, боловсрол, соёл болон бусад харилцан тохиролцсон чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд чиглэнэ. Гэрээнд гарын үсэг зурснаар цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх албан ёсны үндэс бүрдэж байна.
Нийтэлсэн: Ө. Амарсанаа · 2026 оны 9-р сарын 29